Харилцагчид

М Ойл групп нь импорт, худалдаа үйлчилгээний чиглэлээр бүтэц зохион байгуулалтаа хийсэн 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн өнөө үед манай компани Улаанбаатар хот, Өмнөговь, Чойр, Ховд, Увсын бүсүүдэд байрлах нефтийн агуулах, шатахуун түгээх станцуудаараа бөөний борлуулалтыг түгээж байна.

Мөн Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсүүдэд шатахуун түгээх станцуудыг нээн ажилуулсан ба 24 цагийн турш тасралтүй, соёлтой, түргэн шуурхай үйлчилдэг төдийгүй төрөл бүрийн төлбөрийн картууд, өөрийн компанийн Loyаlty карт, зээлийн картуудаар дамжуулан хэрэглэгчийг урамшууллын системд хамруулан үйлчилгээгээ өргөжүүлж байна.

Манай компани нь тоног төхөөрөмжийн шинэчлэлийг байнга хийж, дэлхийн түвшинд хүрэхүйц хүчин чадалтай, Сибирийн бүсийн зориулалтай түгээгүүрүүдийг колонкууддаа байрлуулж, агуулахуудын ачилт буулгалтын сткадуудыг шинэчлэн сайжруулж байгаа нь бидний амжилт юм.

 

Мөн бид итгэмжлэгдсэн лабораториор ОХУ-аас ирж буй нефть бүтээгдэхүүн бүрт шинжилгээ хийн, царцах, уурших механик хольцыг нарийн шинжлэн, ГОСТ чанарын гэрчилгээтэйгээр хэрэглэгчийн хэрэгцээнд нефть бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.

М Ойл групп нь Монгол орны эрс тэрс уур амьсгал дөрвөн улиралд хамгийн сайн тохирох дэлхийд алдартай Lucas брэндийн тос тосолгооны материалыг АНУ-аас оруулж ирэн, зах зээлд нийлүүлж байгаа нь дэлхий хөгжлийн хурдацтай бид хөл нийлүүлэн алхаж байгаагийн илрэл гэлтэй.

Манай хамт олон гаргасан амжилтаа бататган, нийгмийн хариуцлагаа улам илүү ухамсарласан, байгаль орчинд ээлтэй, үндэсний шилдэг компани болохоор зорилго нэгтэйгээр зүтгэж байгаа нь хэрэглэгч олны маань бидэнд өгсөн их итгэлийн үр шим юм.

М Ойл групп нь газрын тосны салбараас гадна уул уурхай, авто зам, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж хүрээгээ тэлсээр байна.