Бидний тухай

Манай компани 1997 онд барилгын инженер геологи, буурь суурийн шийдэл боловсруулах чиглэлээр байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй бүх төрлийн барилга байгууламжийн геотехникийн болон гидрогеологийн иж бүрэн судалгаа шинжилгээ, геологийн хайгуулын ба худгийн өрөмдлөг, барилгын материалын туршилт шинжилгээ, чанарын хяналт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг, нийт 80 гаруй үндсэн  ажилтан  ажиллагсадтай,  сүүлийн  үеийн өрөмдлөгийн болон лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хөрс, материалын туршилт шинжилгээний иж бүрэн итгэмжлэгдсэн суурин болон хөдөлгөөнт лабораторитой.

Хөрс, чулуулаг, зам барилгын материалын туршилт шинжилгээний багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын HUMBOLDT үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажилладаг.

Хот, сум суурины ерөнхий төлөвлөгөө, орон сууц, үйлдвэр, аж ахуй, соёл үйлчилгээний барилгууд, нисэх онгоцны буудал, төмөр  зам,  авто зам, гүүр хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, газар доорхи агаарын шугам сүлжээ гэх мэт барилга байгууламжуудын талбайн геотехникийн судалгааг Монгол улсын болон олон улсын стандарт, норм дүрмийн дагуу хийж тайлан, дүгнэлт боловсруулж байна.

Манай хамт олон Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу техникийн болон ажилтан, ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, бизнесийн ёс зүй, шудрага өрсөлдөөний зарчмыг удирдлага болгон захиалагч та бүхэнд хамгийн сайн чанартай үйлчилгээг үзүүлэх болно.

Манай хамт олон сүүлийн жилүүдэд Олон улсын нисэх онгоцны буудал, Авто зам, Төмөр зам, Гүүр, Өндөр болон тусгай зориулалтын барилгууд, Цахилгаан дулааны станц, Сэргээгдэх эрчим хүчний (салхи болон нарны цахилгаан станц) барилгууд, цэвэрлэх байгууламж, усны нөөц хангамж гэх мэт томоохон барилга байгууламжуудын геотехникийн судалгааны ажлыг гүйцэтгэж арвин их туршлага хуримтлуулсан.