Итгэмжлэгдсэн хөдөлгөөнт лаборатори

2009 оноос хөдөлгөөнт лабораторийг монгол улсад анх удаа бий болгож Америк улсын Humboldt LLC-н тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглож томоохон төслүүд дээр талбайн болон лабораторийн туршилт шинжилгээг Монгол улсын стандарт норм дүрмийн дагуу болон олон улсын стандарт арга аргачлалын дагуу мэргэшсэн инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна. Мөн 2013 оноос MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу Итгэмжлэлийн тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон төслүүдээс дурьдвал:

SAMSUNG C&T SCTECM LLC

  • Ухаа Худаг Уурхай -  Гашуун Сухайт боомт чиглэлийн төмөр замын хяналт шалгалт, Өмнөговь аймаг, Цогтцэций- Ханбогд сум /2013-2014/
  • Улаанбаатар хотын Олон Улсын Нисэх Буудлын  барилга байгууламжуудын хяналт шалгалт, Төв аймаг, Хөшигтийн хөндий /2013/

ОЮУ ТОЛГОЙ ХХК

  • Оюу Толгой төсөл, Уурхайн барилга байгууламжуудын талбайн хөрсний нягтрал лабораторийн туршилт шинжилгээ, Өмнөговь аймаг, Ханбогд сум /2009-2012/

БОРОО ГОУЛД ХХК

  • Бороогийн Уурхайн талбайн хөрсний нягтрал, лабораторийн туршилт шинжилгээ, Сэлэнгэ аймаг, Мандал сум /2009-2011/
  • Biox Plant
  • Хаягдалын далан 1.2

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК

  • Ухаа Худаг Уурхайн барилга байгууламжуудын талбайн хөрсний нягтрал, лабораторийн туршилт шинжилгээ, бетоны орцын норм, Өмнөговь аймаг /2009-2012/

ЛЭЙТОН ХХК

  • Салхин Цахилгаан Станцын суурийн хяналт шалгалт, Төв аймаг, Сэргэлэн сум /2012-2013/