Итгэмжлэгдсэн лаборатори

Манай лаборатори нь үүсгэн байгуулагдсан хугацаанаас хойш Хөрс, Материал, Бетоны чиглэлээр 53 төрлийн туршилт шинжилгээг MNS, ASTM , AASHTO, BS, ГОСТ, EN стандартуудын дагуу гүйцэтгэж байна. Сойл Трейд ХХК нь 2007 оноос Америк улсын хөрс материалын лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Humboldt компаны Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. Үүн дээр тулгуурлан суурин болон хөдөлгөөнт лабораториудийг сүүлийн үеийн шинэлэг лабораторийн тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглон туршилт шинжилгээг гүйцэтгэдэг.

2011, 2013, 2016 онуудад MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу сорилтын лабораторийн итгэмжлэлийн хүрээг 3дахь удаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Компаний удирдлагын зүгээс боловсон хүчний мэргэшил боловсролд анхаарч Америк Герман зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан мөн дотоодын их дээд сургуулиудтай хамтран сургалтыг зохион байгуулж ажилчдын ур чадварыг сайжруулан ажиллаж байна.